Урт наслахын тулд юу идэх вэ




Германы эрдэмтэд урт наслахын тулд хэрэглэх хүнсний бүтээгдэхүүний жагсаалт гаргажээ.
Мэргэжилтнүүдийн үзэж буйгаар уг жагсаалтад орсон 10 хүнсний бүтээгдэхүүн аливаа амин дэмийн цуглуулгаас ч илүү хүний бие организмыг хэрэгтэй зүйлээр хангах гэнэ.
Үүнээс гадна эдгээр бүтээгдэхүүнийг байнга хэрэглэснээр хүнд урт удаан, эрүүл саруул амьдрахад тус болох ажээ.

Өдөр бүр нэг алим идсэнээр альцгеймерийн өвчнөөр өвдөх боломж эрс багасна. Алиманд байдаг кверцетин хэмээх бодис өмөн үү, хорт хавдрын өсөлтийг зогсоодог. Мөн алимны амин дэм, микро элементүүд дархлааг сайжруулж, зүрх судасны ажиллагааг сайжруулдаг байна.

Зүрхэндээ их санаа зовдог хүн загасны мах их идэх хэрэгтэй. Долоо хоногт гурван удаа өдрийн хоолондоо загас идэх юм уу, өдөрт 30 грамм загас идсэнээр зүрхний шигдээсээр өвдөх магадлал 50 хувь буурна. Энэ нь загасанд агуулагддаг омега-3 хэмээх тослог хүчил зүрхний торлог хавхлагт сайн нөлөө үзүүлдгээр тайлбарлагдана. Too баримт ч байнга загас хэрэглэдэг япончууд болон эскимосчууд загас бага хэрэглэдэг үндэстнүүдийг бодвол зүрх-судасны өвчин бага тусдагийг харуулдаг.

Сармис ханиад томуу хүрсэн үед сайн эм гэдгийг хүн бүхэн мэднэ. Гэтэл үүнээс гадна сармис ходоод, гэдэсний хорт хавдар үүсэх магадлалыг багасгаж, хоол боловсруулалтыг сайжруулдаг аж. Мөн хамгийн чухал нь судасны өвчнөөс сэргийлж, судасны ханыг сайн цэвэрлэж бөглөрөхөөс хамгаалдаг.

"С" амин дэмээр бие организмаа хангахын тулд заавал нимбэг идэж нүүр амаа үрчийлгэх хэрэггүй. Гүзээлзгэнэ нимбэгээс илүү "С" витамин агуулдаг. Зөвхөн үүгээр зогсохгүй их хэмжээгээр агуулагддаг төмрийн хольц нь бие организмын дархлааг сайжруулна. Энэхүү жимсэнд баялаг байдаг будагч бодис болон эфирийн тос нь хорт хавдраас урьдчилан сэргийлдэг.

Лууванд байдаг бетакаротин нь тархины хорт хавдар үүсгэдэг эд эсийг устгадаг. Мөн арьс, нүдний хараанд сайнаар нөлөөлдөг. Гэхдээ бетакаротин нь тосонд илүү шингэдэг гэдгийг анхаарч луувангийн салат хийхдээ заавал тос юм уу, цөцгий нэмэх хэрэгтэй.

Чили халуун ногоо нь бодисын солилцоог сайжруулснаар хэт таргалалт, тураалтай тэмцэхэд ач тустай. Энэ халуун ногоонд агуулагддаг капсацин хэмээх бодис ходоодны шүүсийг сайн ялгаруулж, ходоод, гэдсэнд хорт бактер олшрохоос хамгаалдаг.

Амтат чинжүү бас л ашигтай. Тэр зөвхөн "С" амин дэм төдийгүй будагч биет болох лютеолин агуулдаг. Өчүүхэн төдий лютеолин хорт хавдрын өсөлтийг бууруулж, зүрх судасны өвчнөөс хамгаалж, хөгшрөлтийн аливаа асуудлаас сэргийлнэ.

Банан нүүрс устөрөгчөөр хамгийн баялаг жимс. Мөн түүнд цусанд сахар орохоос хамгаалдаг бодис агуулагддаг. Нэг бананд байдаг магнийн хэмжээ хүний бие организмын өдрийн хэрэглээний 1/6-тэй тэнцэнэ.

Катехин хэмээх бодис агуулдаг ногоон цай бас л хорт хавдраас сэргийлнэ. Илүүдэл өөхөө хайлуулж турахын тулд өдөрт дөрвөөс багагүй аяга ногоон цай уух хэрэгтэй. Хар цайнд катехин агуулагддаггүй.

Вандуй лецитин болон "В" амин дэм их агуулдаг болохоор сэтгэн бодох чадварыг сайжруулж, мэдрэлийн системийг бэхжүүлдэг. Мөн уургаар маш баялаг.

Сүүг дэмий ч нэг хүнсний үндсэн бүтээгдэхүүн гэдэггүй. Түүнд уураг, амархан боловсрогддог тослог, ашигтай лактоз сахар байдаг. Кальцигаар ч баялаг. Эрдэмтэд залуугаасаа цуглуулсан кальци хөгширөхөд мартамхай болох аюулаас зугтахад хэрэг болдогийг тогтоожээ. Кальци нь мэдрэл болон биеийн булчингийн системийн үйл ажиллагаанд зайлшгүй хэрэгтэй бодис юм.

Зарим нэг хүнсийг эм шиг л хэрэглэж болно. Жишээ нь ачаалал өгсний дараах булчингийн өвдөлтийн үед интоорын шүүс маш сайн. Шинжээчид интоорт агууллагддаг антиоксидант болон бусад бодисууд өвдөлт намдаах үйлчилгээ үзүүлдэгийг тогтоожээ.

0 comments:

Post a Comment