Лууван, өндөг, кофе

Аав охин хоёр ярилцаж байлаа. Охин, амьдрал нь бэрхшээлээр дүүрэн байгааг, өөрт нь их хүнд хэцүү юм их тулгарч байгааг, ийм асуудалыг хэрхэн даван туулах аа мэдэхгүй байгаагаа аавдаа ярьжээ. Үүнийг сонссон аав нь”аав нь чамд нэг юм үзүүлье” гээд охиныг дагуулан гал зуухныхаа өрөөнд оржээ.

Их зүйл багаас эхэлнэ


Нэг өглөө зохиолч номын сэдвээ бодсоор далайн хөвөөгөөр алхаж явлаа. Тэр далай руу ямар нэгэн зүйл шидэж байгаа хүнтэй тааралдажээ. Нөгөө хүн рүү дөхөж очтол тэрээр эрэгрүү шидэгдэн гарч ирсэн далайн одуудыг далай руу буцаан шидэж байв.

Ааваас хүүдээ бичсэн захидал


Хүү минь сонсооч, эдгээр үгсээ чамайг унтаж байхад чинь хэлье. Чи минь өхөөрдөм жоохон гараараа хацраа дэрлээд унтаж байна. Дух чинь хөлрөөд буржгар үс чинь наалдчихаж.

Хулс мод


Хулс модны ургах нь тууштай байхын тухайд тохирсон жишээ юм.

Инээмсэглэл


Бяцхан охин гунигтайхан алхаж байгаа нэгэн хүн руу харан инээмсэглэжээ.

Аль талаас нь харах нь чухал


Аргентиний алдарт голфчин роберт де винчинзо бас нэгэн том тэмцээний аврагаар тодорчээ

Туйлшрал

Шинжлэх ухааны нээлтүүд, зохион бүтээгчдийн том үзэсгэлэнд арван жилийн сургуульд сурдаг нэг хүү оролцжээ. Тэр хүү”dihydrogen monokside” бодисыг хүнсэнд хэрэглэхийг эрс хориглохыг уриалаад болохгүй байсан ч гэсэн маш хатуу чанга хяналт тавьж өгөхийг шаарджээ. Тэр томоос том самбарт тухайн бодисын хор уршгийг ийнхээ жагсаан бичжээ. 1. маш их хөлрүүлж бөөлжүүлдэг 2. байгальд маш их хор учруулдаг хүчлийн борооны гол элемент 3. хэрэв хийн хэлбэрт шилжих юм бол гал түймрийг дэврээх аюултай 4. амьсгалах үед хоолой руу, эсвэл уушгинд орвол шууд үхэлд хүргэнэ 5. хөрсний элэгдэл бий болгодог. 6. машины тоормозны хүчийг сааруулдаг 7. үхлийн хорт хавдруудын үүсгэгчийг агуулдаг. Хүүгийн бичсэн энэ самбарыг нэг цагийн дотор 50 хүн ирж уншжээ. 43 хүн эрчимтэй дэмжиж, хориглох талаар санал нийлж цаашид дэмжин хамтарч ажиллахаа илэрхийлжээ. 6 хүн тээнэгэлзэж харин 1 л хүн хориглох гээд байгаа зүйл нь амьд ертөнцийг тэтгэгч УС гэдгийг хэлжээ. Хүүгийн энэ төсөл нь “бид хэр хурдан хууртаж туйлширдаг вэ” гэдэг тэмцээнд нэгдүгээр байр эзэлжээ. Хүү, “маш хялбараар эргүүлж утгыг нь өөрчилсөнөөр буруу ойлголт төрүүлж нийгмийн хандлагыг өөрчлөх нь тун амархан. Тиймээс юумыг заавал эргэжлийн хүнээс асууж лавлах хэрэгтэй гэдгийг мэдсэн гэжээ.